Хонконг үнийн өсөлтийн улмаас цалин нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Хонконг үнийн өсөлтийн улмаас цалин нэмнэ

Хонконгт үнийн өсөлт их байгаа учраас Засгийн газар нь цалингийн доод хэмжээг 7,1 хувиар нэмэхээр болсон байна. 

Үүнд хөдөлмөрийн хөлсний нэг  цагийн доод үнэлгээг 28 хонконг байсныг 30 хонконг доллар (3.90 ам.доллартай тэнцүү) болгож нэмэгдүүлнэ гэж Хөдөлмөрийн сайд нь мэдэгджээ.

Оюутнуудын жагсаал цуглаан тэмцлийн үр дүнд арга хэмжээ авч байгаа Хөдөлмөрийн сайд нь баян ядуугийн ялгаа асар их газар авч байгааг шийдвэрлэнэ гэж амалсан байна.

Хонконгийн ажиллах хүчний 10 хувь нь болох 327 мянга гаруй ажилчдад зориулж уг шинэ хуулийн төслийг гаргаж байгаа юм байна.

Хонконгд инфляци өнгөрсөн жил 5,3 хувь, энэ жил 3,9 хувьтай байгаа юм байна.
Өнгөрсөн долдугаар сарын 1 буюу Хонконг Хятадын мэдэлд буцаж шилжсэн өдөр 112 мянга гаруй хүн гудамжинд гарч цалингийн доод хэмжээг ихэсгэхийг шаардаж, орлогын эрс тэс ялгаа, Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж жагсаал хийж байсан юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж