“Дарангуйлагч”, “Борат” зэрэг кинонуудаараа нэрд гарсан инээдмийн жүжигчин, зохиолч, дуу оруулагч Саша Барон Коэн өчигдөр болсон “British Comedy Awards” –аас шилдэг шинэ уран бүтээлчийн шагнал хүртжээ. Тэр ийн “British Comedy Awards” –аас яг 13 жилийн дараа тус шагналыг дахин хүртсэн байна. Харин наадмаас нэг бус удаа шагнал хүртэж байсан зохиолч, сэтгүүлч, хөтлөгч Чарли Брукер энэ удаа шилдэг ганцаарчилсан тоглолт шагналыг өвөртөлжээ. Мөн “British Comedy Awards” –аас инээдмийн жүжигчин Ли Мак, Жо Брэнд нар шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналыг гардаж, Моргана Робинсон шилдэг шинэ залуу жүжигчин шагналыг хүртсэн байна. Шилдэг энтертайнмент нэвтүүлэгээр Харри Хиллийн “TV Burp” телевизийн инээдмийн нэвтрүүлэг шалгарч, зохиолч, элэглэгч Жулиа Дэвис “Hunderby” шоугаараа шилдэг инээдтэй байдал, шилдэг шинэ телевизийн нэвтрүүлэг шагналуудыг авчээ. Харин жүжигчин Ребекка Фронт “British Comedy Awards” –аас анх удаа телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн бол телевизийн жүжигчний шилдэг эрэгтэй шагналыг Петер Капалди хоёр дахь удаагаа хүртсэн байна. “British Comedy Awards”-ийг “Channel 4” телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Б.АНХТУЯА