Олон нийтийн зүтгэлтний хэлснээр, уг мэдэгдлийг парламентад хүлээн авч Соёл, мэдээллийн яаманд хэлэлцүүлэхээр болоод байгаа аж. Гэхдээ Альжан нийслэлдээ Нурсалтан гэж нэрлэх үү Назарбаев гэх үү гэдгээ тодорхойлоогүй байна. “Нурсултан л лав биш, Нурсалтнууд манайд зөндөө их. Миний хүү хүртэл Нурсалтан нэртэй. Назарбаев байж болно. Гэхдээ үүнийг ард түмэн л шийднэ” хэмээн тэрээр хэлжээ.
Назарбаев нь тус орны цорын ганц бөгөөд анхны ерөнхийлөгчөөс гадна парламентаас нь олгосон "елбасы" – үндэсний лидер гэсэн нэртэй. Арванххоёрдугаар сарын 1-нийг тус оронд Назарбаевт зориулан ерөнхийлөгчийн өдөр болгосон. Назарбаев Казахстаны нийслэлийг Алма-Аты хотоос Астанад нүүлгэх шийдвэрийг 1994 онд гаргасан юм. Тус хотод эдийн засгийн онцгой бүс байгуулснаас гадна хүн амаар одоо улсынхаа хоёр дахь том хот болоод байгаа юм.