“Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хэрэгжилт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

“Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хэрэгжилт эхэлжээ

Монгол Улсын хэмжээнд инфляци 15
хувьтай байна. 2013 оны эцэс гэхэд энэ тоог найман хувьд барих зорилтыг
Монголбанкнаас тавиад буй. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч
“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны
хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ. Уг хөтөлбөрт “Шатахууны жижиглэнгийн
худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэргэлээний бараа бүтээгдэхүүний
өртгийг бууруулах”, “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг
тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг
тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр багтаж байна. Эдгээр
хөтөлбөрийг харгалзах салбарын Яамдтай хамтарч хэргэжүүлж эхэлсэн.

“Шатахууны
жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг Уул
уурхайн яам, Монголбанктай хамтарч хэргэжүүлж байгаа. Шатахуун
импортолж, жижиглэнгээр худалддаг 13 компанид арилжааны зургаан банкаар
дамжуулж нийт 120 сая ам.долларын зээлийг өгөхөөр болсон. Энэ хүрээнд
өнгөрсөн нэг сарын хугацаанд “Жаст-Ойл”, “Магнай трейд”, “Монпетекс”,
“Шунхлай”, “Сод Монгол” гэсэн шатахуун импортлогч таван компанид 
Хадгаламж, Капитал, Худалдаа хөгжлийн банк, ХААН банкуудаар дамжуулж
Монголбанкнаас нийт 82.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Мөн
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Төв банктай хамтарч “Хүнсний гол бараа
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэргэжүүлж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд мах болон гурилын үнийг тогворжуулах хөтөлбөр
боловсруулсан юм билээ. Махны үнийг тогтворжуулахаар Улаанбаатар хотод
14.000 тонн, Эрдэнэт, Дархан хотуудад тус бүр 1000 тонн мах зоорилж,
жижиглэн савлаж борлуулах “Нөөцийн махны менежер”-ийг сонгох болсон.
“Менежер”-ээр “Жаст агро” ХХК-ийг сонгожээ. Төв банк “Хадгаламж”-ийн
банкаар дамжуулж 30 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээснийг “Жаст агро”
ХХК ашиглаж эхэлсэн байна.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж