Мэргэн буучид хос медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид хос медальтай ирлээ

БНХАУ-ын Гуанжоу хотод болж буй Цэргийн спортын олон улсын холбоо /CISM/-ны цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоод ирлээ. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй цэргийн мэргэн буучид уг тэмцээнээс багаараа алт, мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаагийн цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 36 орны олимп, дэлхийд нэрээ гаргаж яваа туршлагатай мэргэн буучид тухайлбал, БНХАУ-ын тамирчин, азийн тоглолтын аварга, дэлхийн цомын аварга Цао Юн, Польш улсын тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Богачка Силва, Турк улсын тамирчин, дэлхийн цомын олон удаагийн аварга Дикеч Юсуф, МУХБ, МУГТ, Бээжингийн олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа зэрэг туршлагатай тамирчид оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм. Манай улсын тамирчид Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн сүүлд 1992 онд оролцож байсан билээ.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж