![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2012/12/5aaa1df30656a01e/244792eb8ccb900abig.jpg)
Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлын
үндэсний хөтөлбөр”, “Цахим засаглал хөтөлбөр” үндэсний хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон нийт болон мэдээллийн технологийн
салбарт цахим аюулгүй байдлын талаар цэгцтэй ойлголт,мэдээлэх өгөх,
цахим аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх
арга хэмжээ, холбогдох хууль, тогтоол, төсөл хөтөлбөрүүдийг
танилцуулахад тус өдөрлөгийн зорилго оршино.
Зохион байгуулагчид:
1. Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны Газар /МТШХХГ/
2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/
3. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар /ЗГХЭГ/
4. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/
5. Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/
6. Үндэсний Дата Төв /ҮДТ/
Оролцогчид:
1. Засгийн газрын яам, агентлаг
2. Интернэт үйлчилгээ эрхлэгчид
3. Үүрэн холбооны операторууд
4. Их сургууль
Технологийн дэмжигч:
1. Арвис системс ХХК
2. Жи Эс Эс Ти ХХК
3. Софтлайн ХХК зэрэг байгууллагуудаас төлөөлөгчид оролцоно.
Тус өдөрлөг нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний Баасан гарагийн 09:00 – 16:00 цагийн хооронд Төрийн ордонд болно.
“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2012” ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
№ | Цаг | Үйл ажиллагаа | Хариуцагч |
1 | 08:00-08:50 | Бүртгэл /Төрийн ордонд нэвтрэх мандат олгоно/ | Зохион байгуулагчид |
2 | 09:00-09:05 | Нээлт | ҮАБЗ |
3 | 09:10-09:25/15 мин/ | Илтгэл-1.Монгол улсын мэдээлэл, холбооний технологийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага | МТШХХГ |
09:30-09:45/15 мин/ | Илтгэл-2.Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт | ТЕГ | |
09:45-10:00/15 мин/ | Илтгэл-3.МАБ–ыг хангахад тус хорооны үүрэг, оролцоо | ХХЗХ | |
4 | 10:05-10:25/20 мин/ | ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА | – |
5 | 10:30-10:45/15 мин/ | Илтгэл-4.Яам, агентлагын хүрээнд МАБ–ын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, түүний хэрэгжилт | ЗГХЭГ |
10:50-11:05/15 мин/ | Илтгэл-5.Гадаад улс орнуудад МАБ–ын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, тэдгээртэй Монгол Улсыг харьцуулах нь | КДТҮТ – | |
11:10-11:25/15 мин/ | Илтгэл-6.Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн сургалт, судалгаа, хүний нөөцийн бэлтгэл | ШУТИС KТМС | |
6 | 11:30-12:00/30 мин/ | Илтгэлтэй холбоотой асуулт, хариулт | Бүх оролцогчид |
7 | 12.00-13.00 | ҮДИЙН ХООЛ | – |
8 | 13:05-13:20/15 мин/ | Илтгэл-7. Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн сургалт, судалгаа, хүний нөөцийн бэлтгэл | МУИС МТС |
13:25-13:45/20 мин/ | Илтгэл-8.Энэхүү илтгэл нь мулти–паттерн хайлтыналгоритмуудыг ашиглан хорт програм илрүүлэх аргачлалыгхэрэгжүүлсэн анти–вирусны програм түүний хөгжүүлэлтийгтанилцуулна. МөнМонголын банкны вэб сайтуудын МАБ –ын зарим судалгаа: | ШУТИС КТМС | |
13:50-14:10/20 мин/ | Илтгэл-9. Мобиком корпорацийн баримталж буй бодлого, хэрэглэгчдийн мэдээлэл, үйлчилгээг хамгаалах шийдэл | Мобиком корпораци | |
14:15-14:35/15 мин/ | Илтгэл-10. ҮДТ–ийн аюулгүй байдлын үйлчилгээ, Монголын интернэтийн харилцан холболтын аюулгүй байдал | ҮДТ | |
9 | 14:40-15:00/20 мин/ | ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА | – |
10 | 15:00 – 15:30/30 мин/ | Илтгэлтэй холбоотой асуулт, хариулт | Бүх оролцогчид |
11 | 15:30 – 16:00/30 мин/ | Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, шийдэлд хүрэх | Бүх оролцогчид |
12 | 16:00 – 16:10 | ХААЛТ | – |
16:15 – 16:30 | Дурсгалын зураг авалт | – |