
Дээрх хэлэлцээр нь АНУ Афганистан дахь Аль-Кайда болон терроризмтай тэмцэж буй энхийг сахиулагч цэргүүдээ сүүлийн жилүүдэд л гэхэд нэг жилд зургаан мянгаас арван мянгаар бууруулж, 2014 гэхэд цэргээ бүрэн гаргаж дууссан байх болно гэсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэр дээр үндэслэж байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар одоогоор Америкийн 35 мянган цэрэг нутаг буцаж 66 мянган цэрэг Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа аж.
Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч Обама үлдсэн цэргүүдийг нутаг буцаах асуудлыг яаравчилж энэ тал дээр Ерөнхийлөгч Хамид Харзайг анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Харин Хамид Харзай АНУ-н Ерөнхийлөгчийн цэргийн хүчээ татах байр суурьтай холбоотой Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны дотоод нөхцөл байдлыг ирэх оны эхний сард багтаан Вашингтонд мэдэгдэл хийхээ Леон Панеттатай хийсэн дээрх уулзалтын үеэр онцолсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панеттагийн айлчлал өнөөдөр буюу баасан гаригт дуусгавар болох юм байна.