![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
Гишүүн Ц.Даваасүрэн ДОХ-ын халдвартай хүмүүсийг зүгээр тоолох биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй гээд хэчнээн хүн халдвартай байгааг тодруулахыг хүслээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээлснээр ДОХ-ын халдвартай нь тогтоогдсон хүний тоо 126 болжээ. Зарим үед нэг өдөрт гурваараа ч илэрч байгааг хэллээ. “Үүний цаана идэвхтэй халдвартай 500 гаруй хүн байгаа гэсэн судалгаа бий. Түүнээс 126 нь илэрсэн” гэлээ. Мөн сүүлийн үед идэвхтэй хэлбэрийн тэмбүү илрэх нь ихэсчээ. Тэр бүү хэл төрөлхийн тэмбуутэй хүүхэд ч цөөнгүй төрөх болсон нь хамгийн эмзэглүүштэй асуудал болоод буйг Н.Удвал сайд хэллээ.
Гишүүн Г.Баярсайхан уул уурхайг дагасан хөдөлгөөнт бүлэг, биеэ үнэлэлт байгаа нь үүнд нөлөөлж буйг хэлж аймгуудад байгаа арьс өнгөний диспансерийг өргөтгөж мэргэжлийн багаар хангах хэрэгтэй болсныг хэлж байлаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.