Улсын начин Р.Пүрэвдагвыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Улсын начин Р.Пүрэвдагвыг саатуулжээ

Өнгөрсөн ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдаан нэлээд будлиан, маргаантай болсон билээ. Тавын даваанд тунасан улсын начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын барилдаан маргаантай барилдаануудын нэг. Засуулууд давааг Ховдын начин Б.Пүрэвсайханд өгөхөд Р.Пүрэвдагва эсэргүүцэн, улмаар түүнд гарч хүрчээ. Тиймээс улсын начин Р.Пүрэвдагвыг олон нийтийн газар танхайрсан хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Нийслэлийн цагдаагийн газраас Р.Пүрэвдагва начинг шалгах үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн аж.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж