“Signature designs” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

“Signature designs” нээлтээ хийлээ

“Signature designs” компани нь чанар, дизайн, стилээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн БНСУ-ын “Hanssem”, “Enex”, “In and Out” зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн гэр ахуйн тавилгыг Монголын зах зээлд зургаа дахь жилдээ нийлүүлж байгаа. Тус компани өчигдөр “Боди Автоматив” төвийн гурван давхарт тавилгын үзэсгэлэнгийн танхимын нээлтээ хийлээ.

“Signature designs” компани  нь гал голомтоо дээдэлж ирсэн монголчуудынхаа гэр ахуйн таатай орчныг бүрдүүлэхэд нь зориулсан эрүүл мэндэд хоргүй, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийсэн өнгө үзэмжийн өргөн сонголт бүхий тавилгуудыг санал болгосоор ирсэн юм. Тус компани нь мэргэжлийн зах зээлд үзүүлж буй, үйлчилгээнийхээ хүрээнд албан тасалгаа, ариун цэврийн өрөө, зочны өрөөний гоёмсог тавилга, зочид буудал, рестораны мэргэжлийн гал тогоо зэргийг захиалгаар нийлүүлэн ажилладаг юм.

Тэд олон жилийн туршлага хуримтлуулсан Монгол, БНСУ-ын мэргэжлийн дизайнер, угсралтын багтай бөгөөд дизайн болон интерьерын заслын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөн шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн байгууллагуудтай зуучилдгаараа давуу талтай. Мөн таны гэрт очиж, хэмжилт хийн зураг төслийг үнэ төлбөргүй хийж, тавилгыг тань бүрэн угсарч үйлчилнэ. Тус компанид захиалсан таны бүтээгдэхүүний үнэд зураг төсөл, үйлдвэрлэлийн өртөг, олон улсын тээвэр, гаалийн татвар, хүргэлт, угсралтын үнэ бүгд багтдаг юм байна
“Signature designs” компани  гал тогооны тавилга, аксессуар тоноглолууд, хувцасын өрөө, шүгээ, номын тавиур, орны матрас, мэргэжлийн гал тогооны төхөөрөмж, оффисын тавилга, зочид буудлын тавилга, тоноглол зэргийг өргөн сонголттойгоор нийлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний сонголтын хувьд гал тогооны чулуун тавцан 10 гаруй төрөл, гал тогооны тавилгын материал 80 гаруй загвар, бөгөөд тосгуур, холигч 10 гаруй төрөл, аксессуар тоноглолын 100 гаруй төрлийн өргөн сонголттой, хүний эрүүл мэндэд ээлтэй, харшил үүсгэдэггүй материалаар хийгдсэн учраас бүтээгдэхүүндээ насан туршийн баталгаа өгдөг аж.

“Signature designs” компанитай хамтран ажилладаг брэндүүдийг товч танилцуулхад, “Hanssem” Co.Ltd нь 1970 онд байгуулагдсан БНСУ-ын гэр ахуйн тавилгын нэртэй корпораци бөгөөд АНУ, Япон, Европ, БНХАУ зэрэг орнуудад өөрийн салбар үйлдвэрүүдтэй. Дэлхийд тавилга үйлдвэрлэлтээрээ эхний тавдугаарт жагсдаг, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дизайнтай, материалын чанар, тансаг, гоёмсгоороо байнга өндөөр үнэлэгддэг гэр ахуйн номер нэг брэнд өргөмжлөлийг сүүлийн 15 жил дараалан хүртсэн корпораци юм.

Түүнчлэн “Enex” компани нь 1970 онд байгуулагдсан. БНСУ-ын гал тогооны тавилгын соёлд ихээхэн хувь нэмэр оруулсан дэлхийн 20 гаруй оронд танигдсан Япон, БНХАУ-д үйлдвэрлэлээ явуулдаг Италийн гал тогооны хамгийн нэртэй брэнд Veneta Cucina-тай стратегийн түншлэл байгуулсанаар Европын зах зээлд орж байгаа аж. БНСУ-ын хэвлэл мэдээллийнхний “хит” бүтээгдэхүүнээр 34 удаа нэрлэгдэж байсан бөгөөд сүүлийн 10 жил тасралтгүй “шилдэг үйлдвэрлэлийн дизайн” шагнал хүртэж  байгаа компани юм байна.

“In and Out” буюу “Nai Oe” Co.Ltd нь 1991 онд байуулагдсан залуу компани гэхэд  БНСУ-ын нэр хүндтэй барилгын компани болох Daelim, Samsung, S.K, Hyundai, Jungheung, Isu, World, KCC нартай хамтарч ажилладаг аж. 1999 онд “ирээдүйтэй жижиг, дунд үйлдвэрлэл” шагнал, 2004 онд “Kyobo life” болон “Borneo Life” компанийн шилдэг хамтрагч шагналыг тус тус хүртэж байжээ.  2005 онд ISO 9001 чанарын баталгааг авсан 100 хувь үйлчлүүлэгчдээ хүрч ажилладаг компани.

“Signature designs” компани нь “Blue Sky Tower”-ын пентхаус орон сууцны иж бүрдэл бүхий гэр ахуйн тавилга, 200 өрөөны зочид буудлын тавилгыг нийлүүлсэн бөгөөд “Seoul Group”-ын загварын байрны тавилга, “Магнай Трэйд” ХХК-ийн төв байрны албан тасалгааны тавилга, “Central Tower” цогцолборын “Biwon” рестораны мэргэжлийн гал тогооны тавилга, “Сод Монгол групп”-ын Бага тэнгэр дэх загварын байшингийн иж бүрдэл тавилга, Кувейтын хунтайжийн Төв аймаг дахь зуны харшийн тавилга, “MCS Property”-ийн “Bella Vista” өндөр зэрэглэлийн орон сууцны гэр ахуйн тавилга зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хамт олон юм байна.

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж