100 буудалт даамын төрөлд шилдэг 16 даамчин оролцож байгаа. Д.Эрдэнэбилэгийн хувьд блиц төрлийн тоглолтын гараагаа тааруухан эхлүүлсэн ч дэлхийн аварга Г.Валнеристай хайнцаж, улмаар 10 дахь тавилдаа дэлхийн 10 удаагийн аварга, даамын домог болсон тамирчин А.Чижовыг хожиж, шуугиан дэгдээгээд байна.
Д.Эрдэнэбилэг нь өнгөрсөн наймдугаар сард Францын Липлей хотноо болсон оюун ухааны спортын II олимпиадын үеэр 100 буудалт даамын Азийн шилдэг тамирчнаар тодорч, дээрх наадамд оролцох эрхээ авсан юм.
Оюун ухааны наадам энэ сарын 19-нд өндөрлөнө.
НЭМЭЛТ (16:25 цаг):
Өнөөдөр үндсэн тэмцээн эхэлсэн бөгөөд шилдэг 16 даамчин дөрвөн хэсэгт хуваагдсанаас ОУИМ Д.Эрдэнэбилэг Латви, Герман, Беларусын их мастеруудтай нэг хэсэгт таарсан байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд өнөөдөр Латвийн их мастер, дэлхийн аварга Г.Валнерис оноолт таарч 8:4-аар ялалт байгуулав. Тэрбээр маргааш Германы их мастертай тоглоно.
Ч.БОЛОР