![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/a459ed3c560adfbe/50fb58ea1b5b438bbig.jpg)
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ талаар хэлэхдээ “Энэ хувилбар бол эртнээс яригдаж байсан зүйл. Ер нь бол тохиролцоо биш, зөвшилцөл гэж тайлбарлаж болно. Гэхдээ би эцсийн байдлаар хариулж мэдэхгүй юм байна” гэв. Ямартай ч өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Өвөрхангайн Г.Батхүүгийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Хуулиндаа бол Д.Зоригт өөрөө нэрээ татахгүй л бол урдуур нь хүн оруулах боломжгүй байдаг юм байна. Ямартай ч Өвөрхангайн хоёр суудлыг намууд хувааж авах эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Нөгөөтэйгүүр, Д.Зоригтын оронд өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдэж байсан МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг УИХ-ын гишүүнээр сонгогдож магадгүй байна. Гэхдээ энэ асуудал ойрын үед шийдэгдэнэ. Харин МАН-ын экс генсек У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл, Баянзүрх дүүрэгт дахин сонгуулиар ялалт байгуулсан Д.Арвин нар тангараг өргөх нь тодорхой болов.