Гурван гишүүн тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Гурван гишүүн тангараг өргөлөө

УИХ-ын гурван шинэ гишүүнээр тангараг өргүүлэх ёслол боллоо. Энэ үеэр гишүүд асуулт хариулт өрнүүлсэн юм.

Гишүүн Н.Батцэрэг “Хэд хоногийн өмнө АН-ын Д.Зоригт тангараг өргөнө гээд орж ирээд сууж байсан. Гэтэл өнөөдөр Д.Зоригтын нэр байхгүй Г.Батхүү орж ирсэн байна. Яагаад ингэсэн бэ” гэсэн асуултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд тавилаа. УИХ-ын дарга З.Энхболд “Энэ талаар СЕХ хариулж чадахгүй” гээд “Д.Зоригт өргөдөл өгч С.Чинзоригийн асуудлыг Өвөрхангайн шүүх хэрхэн шийдэхийг харъя гэсэн” гэлээ. Гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуулийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг хэлж будилаангүй сонгуульдах ёстой гэж байлаа.СЕХ-ны даргын хэлж буйгаар сонгуулийн системийг улам боловсронгуй болгоно гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат машинаар явуулах агуулга бүхий хуулийн төсөл өргөн баригдаад буйг хэллээ.

Гишүүн Г.Уянга “Гуя дагаж хүзүү гэгчээр Г.Батхүү зөвлөх яагаад тангараг өргөх гээд ороод ирэв. Тангараг өргүүлэхгүй гээд буйдантай суулт болоод байсан биз дээ” гэсэн асуулт тавихын зэрэгцээ хоёр эмэгтэй гишүүндээ баяр хүргэв. СЕХ-ны даргын хэлснээр шүүхийн шийдвэрээр Г.Батхүүгийн тангаргийг өргүүлэхээр болсон гэлээ. Үүний дараа гурван гишүүн тангаргаа өргөлөө. Гурван гишүүний насаар ахмад нь болох Д.Арвин тангаргийн үгийг хэлж Д.Батхүү, Д.Сарангэрэл нар даган уншиж тангаргаа өргөлөө. Одоо Төрийн дуулал эгшиглэж байна.

Ийнхүү УИХ 73 гишүүнтэй боллоо.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж