
Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан АТГ-аас түүний дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, олон улсад эрэн сурвалжлаад байсан юм. Хоёр сарын өмнөөс олон улсад эрэн сурвалжлагдаад байсан ч энэ сарын 10-ны өдрөөс буюу гурав хоногийн өмнөөс Интерполын цахим хуудсанд байршуулсан байсан Н.Энхтуяа, Б.Хуяг нарын мэдээлэл алга болсон талаар “Үндэсний шуудан” сонин мэдээлжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян интерполд хандан “Эрэн сурвалжлах ажлаа зогсоох”-ыг хүссэн захидал илгээн, шуугиан тарьж байсан нь саяхан. Гэхдээ одоогоор интерпол эрэн сурвалжлах ажиллагааг зогсоон эсэх, зогсоосон бол яагаад гэдэг асуултад албан ёсны хариулт алга.
Б.СҮХ