Кристал Харрис дахин сүйн бөгж авчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Кристал Харрис дахин сүйн бөгж авчээ

“Playboy”-ийг үүсгэн байгуулагч Хью Хефнер өөрөөс нь нэгэнтээ зугтаж байсан Америкийн модель, дуучин Кристал Харристай дахин сүй тавьжээ. Харин энэ удаад Хью Хефнер сүйт бүсгүйгээ дахин зугтаалгахгүйн тулд баттай “дөнгөлөх” үүднээс аварга том алмаазан шигтгээтэй сүйн бөгж өгсөн байна. Энэ тухай Кристал Харрис өчигдөр “Twitter”-тээ “Хью Хефнерийн надад өгсөн гоёмсог сүйн бөгж” хэмээн бичиж, зургийг нь байршуулжээ. Үүнээс ердөө жилийн өмнө модель Кристал Харрис  60 насны зөрүүтэй Хью Хефнертэй гэрлэхээр сүй тавьсан ч хуримын ёслолоос  хэдхэн хоногийн өмнө түүнээс зугтаж байжээ. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Крисал Харрис экс сүйт залуугаа хэрхэн амьдарч буйг харахаар ирснээр тэдний харилцаа эргэн сэргэсэн байна. Түүнчлэн модель бүсгүй Хью Хефнерээс зугтасныхаа дараа сүйн бөгжөө үнэ хүргэн худалдсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж