![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/6e676674033b4070/f0df97413a93190big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудалд УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай багтаажээ. Үүнд УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн Д.Арвин, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, У.Хүрэлсүхийн оронд намын листээр орж ирж буй Д.Сарангэрэл нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болжээ.
Г.ДАРЬ