Иэн Маккеллен хорт хавдар тусаагүй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Иэн Маккеллен хорт хавдар тусаагүй

Английн нэрт жүжигчин Иэн Маккелленийг түрүү булчирхайн хорт хавдар туссан хэмээн эх сурвалжуудаар сүүлийн үед  шуугих болсон. Тэрээр хорт хавдар туссан гэх дээрх мэдээлэлд албан ёсоор тайлбар хийгээгүй байсан юм. Харин өнгөрсөн мягмар гаригт нэрт жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Иэний биеийн байдал сайн байгаа бөгөөд түүнийг түрүү булчирхайн хорт хавдар тусаагүй болохыг мэдэгджээ.

Үүний дараа өдгөө 73 настай Иэн Маккеллен мөн өөрийн биеэр “Sun” сэтгүүлд хорт хавдар тусаагүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр “Миний бие сайн байгаа, хорт хавдар тусаагүй. Харин  ийм мэдээлэл гарсанд би их гайхаж байна” хэмээн ярьжээ. Их британийн зарим эх сурвалжуудаар түүнийг Шинэ-Зеландад өвчнөө эмчлүүлэхээр мэс засал хүртэл хийлгэсэн хэмээн бичсэн аж. Иэн удаан хугацаагаар фэнүүдийнх нь санааг зовоогоод байсан цуурхалд ийнхүү  өөрийн биеэр мэдэгдэл хийжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж