Эдийн засгийн асуудлаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн асуудлаар ярилцана

Азийн хөгжлийн банкны шилдэгт тооцогддог Ахлах эдийн засагч Ян Хансен өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Энэ үеэр дэлхийн эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлж буй талаар сүүлийн үеийн, бодитой мэдээллийг авах боломжтой юм. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, АНУ-ын төсвийн хүндрэл, Европын бүсийн өрийн хямрал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, улс орны хөгжлийн тухай илтгэлүүдийг хэлэлцүүлэх ажээ.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дэлхийн улс орны анхаарлын төвд байгаа бөгөөд хэтийн төлвөө хэрхэн тодорхойлохоос шалтгаалаад гадаад харилцаа, худалдааны салбарын хөгжил хамаарах учраас энэхүү уулзалт, ярилцлагаар тодорхой мэдээллийг өгөх болно гэж зохион байгуулагчид онцолж байна. Уг уулзалтыг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс зохион байгуулж байгаа юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж