
Мирандагаас өмнө тус брэндийн нүүр царайгаар алдартай загвар өмсөгчид болох Наоми Кэмпбэл, Кейт Мосс, Скарлет Иоханссон, Пенелопа Круз нар ажиллаж байжээ. Миранда “Mango”-ийн 2013 оны хавар, зуны коллекцийг сурталчлах аж. Олон улсад алдартай брэндтэй хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн Миранда “Загварын хүрээндээ ажил ихтэй байгаа ч Зул сарын баярыг нөхөр Орландо болон бяцхан хүүтэйгээ тэмдэглэнэ” хэмээн “Us Weekly”-д ярилцлага өгчээ.
Э.АНХТУЯА

