
Тэгвэл одоо сум, дүүргийн Засаг дарга нар арванхоёрдугаар сарын 20-ноос урьтаж төсвөө батлуулах үүрэг хүлээгээд байна. Төсвийг дүүргийн ИТХ нь батлах ёстой. Гэвч Налайх зэрэг дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчид нь хоёр хуваагдан, хэнийг Засаг дарга болгохоо эцэслэн шийдээгүй байгаа нь нэг талдаа бэрхшээл дагуулж болзошгүй аж. Хэрвээ Налайх дүүргийн ИТХ нь дээр заасан хугацаанд дүүргийнхээ төсвийг баталж чадахгүй бол ирэх жилийн ажил зогсонги байдалд орно. Тиймээс ямар ч байсан арванхоёрдугаар сарын 20-ноос урьтаж ИТХ-ын төлөөлөгчид нь эв зүйгээ олцгоож, эрх биш дүүргийн төсвийг батлах байлгүй гэсэн найдлагыг зарим нэг төлөөлөгчид нь дайж сууна.
Г.ДАРЬ