
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тодорхойлолттой, түлшээр урамшуулалд хамрагдах 8002, цахилгаан халаагуураар урамшуулалд хамрагдах 467 хэрэглэгчийн нэрс УБЦТС ХК-нд иржээ. Энэ нь өмнөх оныхоос 78.487 айл өрхөөр илүү бөгөөд эдгээр айл өрхүүдийн 33.486 /үүний 5633 хажуу айл/ нь УБЦТС ХК-ийн хэрэглэгчдийн мэдээллийн баазад байхгүй, 45.001 айл өрх нь урамшууллын гэрээ хийх боломжтой байгаа юм. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар түлшээр 27.091, цахилгаан халаагуураар 1164 нийт 28.255 хэрэглэгчтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулсан ба ажлын явц 62.8 хувьтай байгаа аж. УБЦТС ХК-ийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-тэй хэрэглэгчийн тоолуураар дамжуулан урамшуулал авч байгаа хажуу айлуудтай нь тооцвол нийт 33.888 хэрэглэгчийн төлбөрийн хөнгөлөлт авах асуудлыг шийдвэрлээд байгаа ажээ.