Түүнчлэн “Сод монгол” ХХК-д нийт 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг хоёр сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь бууруулж байгаа аж. Дэд хөтөлбөрт оролцож, санхүүжилтээ шийдэхээр шатахуун импортлогч таван компани нийт 82.2 тэрбум төгрөгийн зээлийг аваад байгаа тухай Монголбанкнаас мэдээлж байна.
“SIFS”дэд хөтөлбөрийг 10 дугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дараах компаниуд хөнгөлөлттэй зээлийг авсан юм.
Зээлийн шугам | Оролцогч банк | Хэрэгжүүлэгч | Санхүүжилт (тэрбум төгрөг) | Санхүүжилт | Форвард |
1 дэх | Хадгаламж | Жаст Ойл ХХК | 7.1 | 2012.11.27 | 2 сарын дараа |
2 дахь | Капитал | Монпетекс ХХК | 8.5 | 2012.11.27 | 2 сарын дараа |
3 дахь | Голомт | Содмонгол ХХК | 11.1 | 2012.12.03 | 2, 4, 6 сарын |
4 дэх | Голомт | Магнай трейд | 14.6 | 2012.12.04 | 2 сарын дараа |
5 дахь | ХХБ | Шунхлай ХХК | 21.4 | 2012.12.06 | 2 сарын дараа |
6 дахь | ХХБ | Магнай трейд | 13.9 | 2012.12.07 | 2 сарын дараа |
7 дахь | Хаан | Содмонгол | 5.5 | 2012.12.10 | 2 сарын дараа |
|
|
| 82.2 |
|
|