МҮОХ-ны чуулган ирэх лхагва гаригт болно

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны чуулган ирэх лхагва гаригт болно

Монголын Үндэсний Олимпийн Хорооны чуулган арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо болно. МҮОХ-ны дүрмийн 8-ын 2-т заасны дагуу Олимпийн Чуулганы товыг 2012 оны есдүгээр сарын 14-ний гишүүдийн хурлаар шийдвэрлэж, зарласан билээ. Монголын Олимпийн Чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон хянан шалгах зөвлөлийг сонгоно. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Баясгалан, Жүдо бөхийн Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дорлигжав нар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.
 

Б.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж