Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж, 2012 оны Төсвийн тухай хуулийн төсөл Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэн Б.Зол-Ундрах Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа тодорхой нэг компанид ялгавартай хандан, төсвийн орлогыг тусгайлан хуваарилан зааж, хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр хуульчлан баталсан нь Үндсэн хуульд заагдсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэж тэрээр үзжээ. Үндсэн хуулийн цэц энэхүү мэдээллийн дагуу  үүсгэсэн маргааныг өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд, Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж