Иргэдийг хүлээн авах өдөртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Иргэдийг хүлээн авах өдөртэй боллоо

Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл долоо хоног бүрийн пүрэв гаригт иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо.  Тус зөвлөл томилогдсоноосоо хойш Авилгатай тэмцэх газрын  үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийн санаа бодлыг тус газарт уламжлах ажлуудыг хийж ирсэн байна.  Энэхүү ажлаа өргөжүүлэх, иргэд олон нийттэй улам нягт хамтран ажиллах, тэдний бодол санааг хүргэх ажлын хүрээнд долоо хоног бүрийн пүрэв гаригт өөрийн байрныхаа 101 тоотод иргэдтэй уулзан санаа бодол, санаачлагынх нь талаар хамтран ярилцаж байх ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж