
"Эх хүү хоёр голд урсан сураггүй болоод өнөөдөр 38 хоночихоод байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь Шадар сайд өөрөө сайн дураараа албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл. Монгол иргэдийнхээ амь насыг аврах талаар юу ч хийхгүй байж, Н.Энхбаяр даргыгаа аврах гэж зүтгэж байдаг ийм Шадар сайд цаашид ажиллах ёсзүйн эрхгүй" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хэрвээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тавьж байгаа дээрх шаардлагыг Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээж авч огцрохгүй бол эл асуудлыг УИХ-ын төвшинд тавьж хэлэлцүүлэх болно хэмээн тэрээр мэдэгдлээ.
Г.ДАРЬ