Хөгжимчин Рави Шанкар таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хөгжимчин Рави Шанкар таалал төгсчээ

Энэтхэгийн нэрт хөгжимчин Рави Шанкар 92 насандаа таалал төгсчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр амьсгал нь боогдсоны улмаас Сан-Диего хотын “Scripps Memorial” эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Шанкарыг Энэтхэгийн хөгжмийн урлагийг дэлхийд сурталчлахад  үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг.

Түүний охин Аноушка Шанкар мөн Грэммийн наадмын шилдэг хөгжимчнөөр шалгарч байсан чадварлаг гитарчин юм. Рави Шанкарийг таалал төгссөний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх “Рави Шанкар  бол Энэтхэгийн төдийгүй дэлхийн соёлын үнэт баялаг байсан” хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна. Рави Шанкар  долоон настайгаасаа Энэтхэгийн сонгодог хөгжмийн “Baba Allauddin Khan” сургуульд суралцсан бөгөөд 18 настай байхдаа утсан хөгжим тоглож эхэлжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж