Олон улсын эмэгтэйчүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Олон улсын эмэгтэйчүүд чуулж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ /ОУЭСС/-ний ээлжит долдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 18-21ний өдрүүдэд  болж байна.

Уг сүлжээ  1998 онд байгуулагдсан, 39 орны эмэгтэйчүүдийн санг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм байна.  

Монголд болж буй энэ хуралд Канад, Америк, Мексик, Чили, Аргентин, Коломби, Никарагуа, Англи, Недерланд, Франц, Испани, Чех, Болгар, Гүрж, Серб, Украин, Гана, Өмнөд Африк, Зимбабве, Непал, Энэтхэг, БНСУ ,Хонгконгийн төлөөлөгчид иржээ.

Хурлаар сүлжээний ирээдүйн стратеги бодлогоо хэлэлцэх, юуны өмнө эмэгтэйчүүдийн төлөө хөрөнгө нөөцийг хэрхэн хуримтлуулах талаарх дэлхийн сүүлийн үеийн хандлага, хуримтлуулсан мөнгөө хэрхэн нийгмийн өөрчлөлт авчирч чадах бүлгүүдэд хуваарилах, сангуудын чадавхийг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн  Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлагаа хуваалцаж хүрээгээ өргөжүүлж байгаа ажээ.                 

Монголын Эмэгтэйчүүдийн сан 2001 онд Мексикт болсон Сүлжээний чуулга уулзалтаар 10 дахь гишүүн нь болсон аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж