Парламентад суудалтай намуудын удирдлага уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Парламентад суудалтай намуудын удирдлага уулзжээ

Парламентад суудалтай намуудын төлөөлөл саяхан уулзаж, хамтарч ажиллах талаар ярилцжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын гишүүдийн төлөөллийн дарга Н.Энхболд нар уулзаж, энэ тухай санал солилцсон байна. УИХ-аас гаргах шийдвэр, хууль тогтоомж дээр хамтарч ажиллахаас гадна МАН-д бүлэг байгуулах асуудлыг ч хөндсөн аж.

Ямар боловч УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нүүр нүүрээ харалцаж МАН-ын бүлгийн асуудлыг хөндсөн болохоор удахгүй үүнийг цэгцэлж шинэ оны эхэнд бүлэг албан ёсоор байгуулагдаж магадгүй байгааг эх сурвалжууд хэлж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж