“Шарын гол”-ын ажилтан амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

“Шарын гол”-ын ажилтан амиа алдлаа

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол” ХХК-ны ажилтан 22 настай Р нь ажлаа гүйцэтгэж байхдаа шороонд даруулж, нас барсан осол өчигдөр гарчээ. “Шарын гол” ХХК нь Дархан, Сэлэнгэ аймгийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг томоохон компанийн нэг.  Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн ажилчид ослын газарт ажиллаж байгаа тухай мэдээлэл авлаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж