Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг энэ сарын 12-14-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр өрөмдлөгийн ажлын менежмент, арга, техник, технологи, сургалт, судалгааны талаар хэлэлцэж, илтгэл тавих аж.