
-Японд одоо ямар үсний засалт давамгайлж байгаа вэ?
-Урьд нь шингэн үс зонхилдог байсан бол одоо том том буржгар үс моданд орж байгаа. Мөн нүүрнийхээ урдуур чолк тавин хэлбэр гаргаж засах нь залуухан, хөөрхөн харагддаг болохоор ихэссэн ийм төрлийн засалтууд ихэсч байгаа. Энд ирчихээд гадуур явж байхад монголчууд тэр бүр урдуураа чолк тавьдаггүй юм шиг санагдсан.
-Монголчуудын нийтлэг үсний засалтын хувьд ямар сэтгэгдэлтөрсөн бэ?
-Хамгийн түрүүнд нүдэнд туссан нь үсний өнгө нь хар бараан талдаа, хүнд өнгөтэй байна. Хар бараан талын үсийг шаргалдуу цайвар өнгөөр будаж өгвөл царай нь гэрэлтэн бусдад залуу сайхан харагдана.
-Хүмүүс мода даган хувцас, үсээ засдаг. Зарим тохиолдолд тухайн хүнд мода хэт хөөх, шууд хуулбарлах нь тийм ч зохимжтой биш байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Үсчин хүний хувьд тухайн үйлчлүүлэгчтэйгээ харилцан ярьж тааруулж засах хэрэгтэй болхоос мода гээд хүчилж засаж болдоггүй ээ.
-Токиод ямар эрэгтэй засалт дэлгэрч байгаа вэ?
-Монгол эрэгтэй хүмүүсийн үсийг харж байхад халимаг засалт маш их юмаа. Харин японд хагас богино хэлбэр гарган тайралт хийсэн эрэгтэй үсний загвар их дэлгэрч байгаа. Ганц япон ч биш солонгос, шанхайд ч энэ төрлийн эрэгтэй засалт мода болсон.
-Дуучин байхын тулд хоолойны чадалтай байх хэрэгтэй гэдэг шиг үсчин байхын тулд ямар байх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд хоёр юмыг онцолж хэлмээр байна. Хувцасны загвар сонгож чаддаг хүн үсний засалтыг хийж болно, мөн төсөөлж чаддаг чадвартай хүн сайн үсчин болж чаддаг. Мэдээж авъяастай байх хэрэгтэй, хүссэн хүн бүр л үс хайчлаад байдаггүй ээ.
-Та ямар зарчимаар үйлчлүүлэгчтэйгээ харьцдаг вэ?
-Миний ажилладаг салон дээр өдөрт 20-н хүний үс засна гэсэн зарчим байдаг. Тэдгээр үйлчлүүлэгчидээ цагаар хүлээж авдаг. Зочин салон дээр өглөө ирхэд түр зуур яриа хийж зөвлөгөө өгдөг. Тэрнийхээ дараа цагаа тохирдог. Нэг үйлчлүүлэгчид 1 цагаас 1.30 минут л зарцуулдаг тэрнээс урт цагаар ажилладаггүй. Тухайн хүнийхээ нүүр царайнд тааруулан, сайн үйлчилгээг, цагаа барин хийх зарчим баримталдаг.
-Монголд анх удаа ирж байгаа гэсэн сэтгэгдэл ямар байна?
-Өнгөрсөн жил ирэх гэсэн ч ажилтай байсан болохоор амжаагүй. Энэ жил багтайгаа өөрийнхөө хүслээр ирсэн. Анх монголд ирхэд дулаанхан эиерги угтан авсан. Хүмүүсийнх нь харьцаа эелдэг сайхан санагдаж байна. Хөгжлийн хувьд цаашид улам илүү хөгжинө гэж бодогдлоо.
-Монголын үсчид ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?
-Надад учиргүй таалагдахгүй зүйл алга. Цаашид улам илүү хөгжих боломжтой гэж бодож байна.
-Таны хамгийн хийх дуртай үсний засалт?
-Богино хэлбэртэй хирнээ дээшээ пөмбөгөр үс миний хамгийн хийх дуртай засалт. Энэ засалт ямар ч эмэгтэй хүний нүүрний төрхөд зохидон залуу сайхан харагдуулдаг. Ямар ч зуунд богино үсийг пөмбийлгөсөн эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй сайхан харагддаг.
Г.Даша