
Галина Вишневская. Архивын гэрэл зураг, РИА Новости, Владимир Вяткин "Галина Павловна нас барлаа. Өөр ямар нэг тайлбар алга” гэж Дуурийн төвөөс мэдэгджээ. Вишневская 86 настай байлаа. Түүнийг “Эх орны өмнө байгуулсан зүтгэлийнх нь төлөө” одонгийн бүх зэргээр шагнасан байдаг. Нэрт дуучныг нас барсанд Ерөнхий сайд Дмитрий Медведев төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлсэн байна.
ХХ зууны дөчөөд оны дунд үеэс Вишневская дуулж эхэлсэн юм. Тэрбээр 1974-1982 онд АНУ-д амьдарч байлаа. Зохиолч Александр Солженыциныг дэмжлээ гэж Зөвлөлтийн эрх баригчдын зүгээс шахалт дарамтад оруулсан тул Мстислав Ростроповичийн хамт тэрбээр явахаас өөр аргагүй болсон юм. Галина Вишневская 2002 оноос хойш өөрийн нэрээр нэрлэгдсэн Дуурийн төвийг толгойлж эхэлсэн байдаг. Тус дуурийн төв нь 10 жилийн ойдоо зориулж энэ сарын 17-ны өдөр Вена хотод тоглолт хийхээр төлөвлөж байжээ.