Монголын Засгийн газар 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны дотор компанийн хохирлын мэдүүлгийн хариуд Олон улсын арбитрт тайлбар гаргах ёстой юм байна. Үүний дараа “Хан Ресурс” 2013 оны зургадугаар сарын 28-ны дотор Монголын Засгийн газрын мэдүүлгийн хариуд мэдүүлэг өгөх ажээ. Ингээд арбитрийн шүүх 2013 оны арваннэгдүгээр сарын 11-15-ны хооронд хуралдаж, дараа жилийнх нь буюу 2014 оны эхний хагаст багтаан шийдвэрээ гарах юм байна.
Өнгөрсөн зургадугаар сард Олон улсын арбитрийн шүүх “Хан Ресурс” компанийг хохирсон гэсэн шийдвэр гарсан билээ.
“Бид анх 2011 онд гомдлоо мэдүүлсэн. Арбитрийн хэрэг шийдвэрлэх явц удаан ч гэсэн Монгол дахь хөрөнгө оруулалтаа нөхөж олж авна гэдэгтээ итгэлтэй хэвээр байх болно” гэж “Хан ресурс”-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Грант Эдие хэлсэн байна.