Америкийн нэрт кино жүжигчин Чарли Шин хорт хавдар өвчинтэйгээ олон сарын турш тэмцэж байгаа арван настай бяцхан охинд 75 мянган ам.доллар хандивласан байна. Чарли саяхан Калифорнид байхдаа хорт хавдартай Жасмине охины аавтай уулзаж, охиныг булчингийн эсийн хорт хавдартай болохыг нь сонсчээ.
Тэрээр охины аавтай уулзсаныхаа маргааш нь 75 мянган ам.долларын чекийг өөрийн биеэр гардуулан өгсөн байна. Чарлийг ийнхүү хандив өгсний дараа түүний дотны найз Эдди Браун мөн 25 мянган ам.доллар хандивласаныг TMZ мэдээлжээ. Өрөвч сэтгэлтэй Чарли өнгөрсөн долдугаар сард мөн АНУ-ын “United Service Organization” буюу USO хэмээх ашгийн бус цэргийн байгууллагад нэг сая ам.долларын тусламж үзүүлж байсан юм.
Э.АНХТУЯА