МИАТ-ийн даргыг өөрчлөөгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн даргыг өөрчлөөгүй

МИАТ-ийн дарга Р.Бат-Эрдэнийг
өнгөрөгч мягмар гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл сонин
хэвлэлэээр тарсан. Ямар үндэслэлээр МИАТ-ийн захирлыг халсан, оронд нь
ямар хүн томилсон талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч
Г.Түмэнжаргалаас тодруулахад “Манай компанид ямар ч халаа сэлгээ
болоогүй. Захирал ажлаа хийж байгаа. Энэ тухай “Өнөөдөр” сонин анх ташаа
мэдээлэл цацаад дараа нь биднээс уучлал гуйсан” гэв. МИАТ-ийн захирал
Р.Бат-Эрдэнэ  “Хаанаас ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй юм. Би ажлаа
хийдгээрээ хийж л байна” гэв.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж