
Улс, аймгийн цолтой бөхчүүд “River sounds” бааранд үйлчлүүлж байсан хоёр залууг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан юм. Энэ хэрэгт харцага Ц.Содномдорж, улсын начин Ц.Батзаяа нартай хамт явсан аймаг, цэргийн цолтой дөрвөн бөх холбогдож, тэднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хэрэг гарах үед Улсын харцага Улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Ц.Батзаяа нар тус барнаас гарч байсан нь гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Харин тэдэнтэй хамт явсан аймаг, цэргийн цолтой дөрвөн бөхөд эрүү үүсгэн, мөрдөн байцаалтыг үргэлжилж байна” гэв. Бөхчүүдэд зодуулсан гэх хоёр залуугийн нэг нь гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул БНСУ-ыг зорьсон байна.
Д.ЖАРГАЛ