Огцорсон Засаг дарга эргэн томилогдох уу?

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Огцорсон Засаг дарга эргэн томилогдох уу?

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт МАН олонх болсон. Тэгвэл өнгөрөгч даваа гаригт Чингэлтэй дүүргийн ИТХ хуралдаж, дүүргийн Засаг даргаар Д.Ганболдыг томилох шийдвэр гаргасан байна. Тус дүүргийн ИТХ гуравхан сарын өмнө  Д.Ганболдыг “Тэнгис” кино театрын орчимд болон бусад замбараагүй газар олголтод хяналт тавьж чадаагүй, хогны буруу менежмент зэрэг олон асуудлын улмаас огцруулсныг хотын дарга Э.Бат-Үүл хүлээн авч, огцруулах тухай захирамжаа гаргаж байв. Тэнгис кин отеатрын дэргэдэх зөвшөөрөлгүй барилгаас төмөр унаж, эрдэнэт хүний амь эрсэдсэн зэрэг асуудал ч Д.Ганболдтой холбогдон яригдаж байв. Энэ мэт хуудуутай томилгоо хотын бугшсан асуудлуудын үндэс суурь болсон асуудлуудтай Э.Бат-Үүл баатар шийдэмгий тэмцэнэ гэж байгаа. Иймд одоо Э.Бат-Үүл гуравхан сарын өмнө огцруулсан хүнээ дахин томилох эсэх нь олны анхаарлыг татаж байна.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж