
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.30 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдааныг хойшлууллаа. Уг байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм.
Г.ДАРЬ