
Нийслэлийн газар олголт, барилгажилттай холбоотой зөрчил дутагдлыг арилгах, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх талаар төр захиргаа хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын уулзалтыг НЗДТГ-аас энэ сарын 14-нд зохион байгуулахаар болжээ. Уулзалтын үр дүнд нийслэлийн хэмжээнд замбараагүй, төлөвлөлтгүй олгосон газрын болон зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудын ажилд хяналт тавих, эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийг хохироодог дутагдлыг арилгуулах тал дээр шийдэлд хүрнэ гэдэгт зохион байгуулагчид үзэж байгаа гэнэ.
Уулзалтад Нийслэлийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Прокурорын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
Д.ЖАРГАЛ