Хятадын шүүх гурван уйгар үндэстэнд цаазаар авах ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хятадын шүүх гурван уйгар үндэстэнд цаазаар авах ял оноов

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны шүүх, зорчигч тээврийн онгоц булаах гэж оролдсон гурван хүнд цаазаар авах ял оноосон тухай “Синьхуа” агентлаг өчигдөр мэдээлэв.

Энэ оны зургадугаар сард ШУӨЗО-ны Хотон хотод зургаан уйгар үндэстэн онгоц булаах гэж оролдсоныг нисэх багийн гишүүд ба зорчигчид таслан зогсоосон юм. Тэдний хоёр нь зорчигчидтой тулгарах үед авсан шархаа даалгүй нас барсан бол зургаа дахь этгээдэд нь өчигдөр болсон шүүх хурлаас насаар нь хорих ял оноосон байна. Онгоц булаахаар оролдоод баривчлагдсаных нь дараа уг дөрвөн этгээдийг эмнэлэгт албадан эмчилж байсан бөгөөд шүүх хурал болтол хорьсон бөгөөд шоронд шилжүүлсэн юм.

Лалын шашинт уйгарууд нь бүс нутгаа Хятадаас тусгаарлан бие даасан улс болгохоор олон жилийн турш идэвхтэй тэмцэж байгаа билээ. Харин Бээжин тэдний тэмцлийг салан бутаргах үйл ажиллагаа хэмээн үзэж, аливаа үйлдлийг нь хайр найргүй таслан зогсоодог юм.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж