Хоригдол сэтгүүлчдийнхээ тоогоор Турк улс тэргүүлж байна. Тэнд өргөст торны цаана хэвлэл мэдээллийн байгууллагын 49 ажилтан хоригдож байгаа юм. Иран улсад 45 сэтгүүлч ял эдэлж байгаа гэнэ. Харин Хятадад 32 сэтгүүлч хоригдож буй. Эхний аравт Эритрэй, Сири, Вьетнам, Азербайжан, Эфиоп, Узбекистан болон Саудын Араб улсууд багтав.
Сэтгүүлчид голчлон төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, алан хядагчидтай сүлбэлдсэн, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагджээ. Нийт сэтгүүлчдийн 132 нь ийм зүйл ангиар ял сонссон аж. Түүнчлэн 63 сэтгүүлч ямар нэг тодорхой шалтгаангүйгээр хорионд байгаа гэнэ. Онлайн сэтгүүлчид 118 байгаа бол цаасан хэвлэлд ажилладаг хүмүүс 77 байгаа юм. Хоригдлуудын 37 хувь нь чөлөөт сэтгүүлчид байна.