БНАСАУ-ын пуужин Окинава арлаас харагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын пуужин Окинава арлаас харагджээ

Дэлхий дээрх хамгийн хүчирхэг арми, зэвсэгтэй Умард Солонгос холын тусгалт пуужин хөөргөсөн тухай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд өнөөдөр мэдээллээ.
"Пуужин хөөрөөд удаагүй байхад Шар тэнгисийн радарын системд хөдөлгөөн илэрсэн” гэж БНСУ-ын армийн албаны хүн мэдээлснийг тус улсын “Yonhap” агентлаг онцолжээ.

Японы Засгийн газраас CNN-д утсаар тайлбар өгөхдөө өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9.49 минутад хөөргөсөн пуужин Окинава арлаас харагдсан боловч Япон алсын тусгалт пуужинг устгах гэж яараагүй гэжээ. Умард Солонгос энэ арванхоёрдугаар сарын сүүлээр сансрын хиймэл дагуулын пуужин хөөргөх гэж буй тухайгаа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн нь дэлхий дахиныг цочирдуулсан. Харин Умард Солонгос өчигдөр буюу мягмар гаригт пуужинг хөөргөхөөр тавцан бэлтгэж эхэлснийг хиймэл дагуулаас авсан зургаар БНСУ-ын “Yonhap” нотлон харуулсан. Умардын энэ алхмыг АНУ, БНСУ зэрэг орнууд хиймэл дагуул нэрийн дор цөмийн баллистик пуужинг туршиж буй хэрэг хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Харин Умард Солонгос үүнийг сансрын тойрог замд хиймэл дагуулын пуужин хөөргөх шинжлэх ухааны туршилт гэж тайлбарласан байна.

Умард Солонгос пуужинг энэ арванхоёрдугаар сарын 22-нд хөөргөнө гэж энэ сарын эхээр мэдэгдсэн боловч өнгөрсөн бямба гаригт тус улсын төрийн мэдээллийн агентлаг туршилтын хугацааг хойшлуулсан гэж мэдээлсэн нь чулуу хөөлгөсөн хэрэг байжээ. KCNA төрийн мэдээллийн агентлагаар Умард Солонгосын Сансрын технологийн зөвлөлийн төлөөлөгч пуужингийн хяналтын системд доголдол гарснаас туршилтыг хойшлуулах болсон гэж мэдээлсэн аж.
 
Умард Солонгос өмнө нь 2006, 2009 онд мөн хиймэл дагуулын туршилт нэрийн дор пуужин хөөргөсөн боловч амжилтгүй болж, олон улсын шүүмжлэлийн бай болсон юм. Умард Солонгосын өнөөдөр өглөө хөөргөсөн пуужинг Солонгосын хойг болон Хятадын хилийн заагаар дайруулан, сансрын тойрог замд ороход пуужингийн хэлтэрхий нь Филиппинийн ойролцоо унахаар төлөвлөсөн байжээ. Гэвч пуужингийн туршилт амжилттай болсон эсэх болон хэлтэрхий нь хаана унасан нь одоогоор тодорхойгүй байна. Пхеньянд пуужин хөөргөх нь Умард Солонгосын ард түмний эцэг Ким Чен ИрИЙн хамгийн том хүслийг биелүүлж буйгаас гадна тус улсыг үндэслэгЧ Ким Ир Сений төрсний 100 жилийн ойд зориулсан том алхам гэдэг суртал ухуулга хүчтэй байгаа аж. Тус улсын удирдагч агсан Ким Чен Ирийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд нас барсны дараа түүний хүү Ким Чен Ун төр, цэрэг армийн эрхийг гартаа авсан билээ.

Видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж