Нелсон Мандела эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Нелсон Мандела эмнэлэгт хэвтжээ

Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нелсон Мандела Преториа хотын цэргийн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж байгаа тухай Өмнөд Африкийн албаныхан өчигдөр албан ёсны мэдэгдэл хийжээ. Нелсон Манделагийн төлөөлөгч Махараж түүний хатгаа нь хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтсэн.

Биеийн байдал нь сайн байгаа гэж мэдэгдсэн бол Преториа хотын цэргийн эмнэлгийн төлөөлөгчийн мэдээлснээр өдгөө 94 настай Нелсон Манделагийн биеийн байдал тогтворгүй байгаа гэх.  Нелсон Манделаг эмнэлэгт хэвтсэн тухай хэвлэлүүдээр өнгөрсөн долоо хоногоос шуугиж эхэлсэн ч Өмнөд Африкийн албаныхан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Үүний зэрэгцээ Өмнөд Африкийн ард иргэд хайртай ерөнхийлөгчийнхөө төлөө маш их санаа зовж буйгаа илэрхийлэн, түүний төлөө үнэн сэтгэлээсээ залбирч байгаа аж. Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Нелсон Мандела нь ардчилал болоод арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгч бөгөөд үүнийхээ төлөө 27 жил шоронд хоригджээ. Мөн тэрээр 1993 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, 1994-1999 оны хооронд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж