Гадаад харилцааны сайд ХБНГУ-д айлчилж байна | News.MN

Гадаад харилцааны сайд ХБНГУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайд ХБНГУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вестервеллегийн урилгаар Герман Улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдрөөс эхэллээ. Манай улсын Европ дахь гол түнш ХБНГУ-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд 11 жилийн дараа албан ёсоор ийнхүү айлчилж байгаа бөгөөд сайд Г.Занданштар ХБНГУ-ын Холбооны дэд канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд Г.Вестервеллетэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, германы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ.
Г.Занданшатар ХБНГУ-ын Холбооны эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Пфаффенбахтай уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэх талаар санал солилцов.Уул уурхайн салбарт германы эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий түүхий эд болох зэс, жонш, нүүрс, кокс, газрын ховор элемент зэргийг олборлох, хамтран хайгуул хийх,  ашиглах чиглэлээр хамтран ажиллах, Сайшанд дахь аж үйлдвэрийн парк байгуулахад германы томоохон компаниудтай хамтран ажиллаж, германы дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар ярилцжээ. Мөн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол, Германы соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий ХБНГУ-ын зарим иргэдэд Монгол Улсын төрийн дээд шагналыг гардуулсан юм байна. Германы бизнес эдийн засгийн төлөөлөгчид ирэх сарын  27-ноос VII сарын 3-ны хооронд Монгол Улсад айлчлах аж.

Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-20 92.229.193.96

ha ha

Avatar

хэ хэ 2010-05-20 202.72.242.146

Энэ юм мэдэхгүй амьтан хэний зараалаар явж байгаа юм болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж