
Уг нь төрийн гурван өндөрлөгийн өрөө гээд тусдаа байдаг юм билээ. Гэтэл манай хүнийг энгийн тасагт хэвтүүлсэн. Биеийн байдал нь сайнгүй. Хоол унд ч гэж олигтой юм иддэггүй. Зөвхөн шингэн залгуулж, ногоо голдуу хоол идэж байна даа. Харин гадуур “Ухаан нь балартсан” гэх яриа гарч байгаа гэсэн. Тэр бол худал. Ямартай ч бие нь хэдий муудсан ч ухаан нь саруул хэвээрээ гэдгийг хэлмээр байна. Одоогоор ШШГЕГ-ынхан ямар нэгэн хариу хэлээгүй. Хэрэв Н.Энхбаяр эмнэлгээс гарч өөр газар шилжиж, бас бие нь муудаад эм тариа хийхээр бол ямар ч эмчилгээ, тарианаас татгалзах болно. Яагаад гэвэл бидэнд итгэл, найдвар алга. Цаашид ямар хор учруулахыг бид мэдэхгүй. Үнэндээ онош нь тодрохгүй байгаа хүнд ямар эмчилгээ хийхээ хүртэл мэдэхгүй байгаа шүү дээ. Өнөөдөр Монголд нарийн шинжилгээ хийх боломжгүй. Биеийн жин нь өлсгөлөнгийн дараа үеэс буурсан. Эцэст нь хэлэхэд ингэж таамаглаж буй хүмүүсийн сэтгэл нь ханаж дуусаагүй байна уу л гэж хэлмээр байна” гэлээ.
Тэгвэл Н.Энхбаярын туслах асан Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга “Даргын биеийн байдал одоо хүртэл сайнгүй л байна. Өмнө нь бол маш хурдан сайжирч байсан. Гэтэл одоо хийж байгаа тариа нь тийм ч сайн үйлчлэхгүй байгаа. Хоол бараг идэхгүй байна. Уг нь гадаадад эмчлүүлэх, шинжилгээ өгүүлье гэхээр шийдвэр гаргах эрх бүхий газрууд нь хөдөлж өгөхгүй байна шүү дээ. Эмчилгээ хийх шаардлага зайлшгүй байгаа. Үнэндээ ямар ч байдлаар улс төр хийж болно. Гэхдээ хүний эрүүл мэндээр ингэж тоглож болохгүй. Бидний хувьд маш харамсалтай байна. ШШГЕГ-аас даргын биеийн байдал сайнгүй байгаа учраас эмнэлгээс гаргана энэ тэр гэж ямар нэгэн хариу өгөөгүй” хэмээлээ.
Түүнчлэн түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг “Н.Энхбаяр даргын биеийн байдал муу байгаа. Өмгөө-лөгчдийн зүгээс удахгүй ерөнхий шүүгчид гомдол гаргана. Тэгсний хойно дараагийн алхмуудаа хийх болно. Олон улсын байгууллагуудад ч хүсэлт гаргаад эхэлчихсэн” гэв. Гурван шатны шүүх эрх мэдлийнхээ хүрээнд нэгэнт бүх шийдвэрээ гаргачихсан. Удахгүй ялын тогтоолыг нь гардуулна. Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд тухайн улсын Дээд шүүх нь эцсийн шийдвэр гарагчихвал ялыг хөнгөрүүлэх тал дээр нөлөөлөх боломж бага байдаг аж. Ямартай ч цаг хугацаа энэ бүхнийг хэрхэхийг шийдэх нь үлдлээ.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
