
МИАТ-ийн дарга Р.Бат-Эрдэнийг өнгөрөгч мягмар гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл сонин хэвлэлэээр тарсан. Ямар үндэслэлээр МИАТ-ийн захирлыг халсан, оронд нь ямар хүн томилсон талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Түмэнжаргалаас тодруулахад “Манай компанид ямар ч халаа сэлгээ болоогүй. Захирал ажлаа хийж байгаа. Энэ тухай “Өнөөдөр” сонин анх ташаа мэдээлэл цацаад дараа нь биднээс уучлал гуйсан” гэв. МИАТ-ийн захирал Р.Бат-Эрдэнэ “Хаанаас ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй юм. Би ажлаа хийдгээрээ хийж л байна” гэв.
Х.Хангал