
“Нийслэлд музей хэрэгтэй юу, урлагийн тайз хэрэгтэй юу” сэдэвт хэлэлцүүлгийг “Өдрийн сонин”-оос санаачлан зохион байгуулж байна. Хэлэлцүүлэх өнөөдөр тус сонины “Асуух эрхийн танхим”-д 11.00 цагаас болно. Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Туяа, “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Монголын кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, найруулагч Г.Бадамрагчаа, Монголын кино урлагийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, найруулагч Д.Золбаяр нар оролцох ажээ.
Б.ДАРХАН