
Их Британийн алдарт дуучин Адель өнгөрсөн аравдугаар сард амаржиж хүүтэй болсон. Гэсэн хэдий ч дуучин Адель, түүний найз залуу Саймон Конеки нар шинэ хүндээ өгөх нэрээ одоо болтол бодсоор байгаа бололтой. Адель, Саймон Конеки нар одоо болтол хүүдээ нэр өгч, бүртгэх товчоонд бүртгүүлээгүй байгаа учраас торгуулахад хүрсэн байна. Их Британийн хуулиар шинээр төрсөн хүүхэд 42 өдөр буюу гурван сарын дотор бүртгүүлэх ёстой байдаг аж. Харин “Sun” сонинд бичсэнээр Адель амаржсанаас хойш аль хэдийн 51 хоног өнгөрсөн тул хүүгээ бүртгүүлээгүйн улмаас 1000 фунт стерлингээр торгуулахад хүрчээ.
Б.Анхтуяа