Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлэх юм байна.·Үүний дараа зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал зэргийг хэлэлцэх аж.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.